Автомашины болон бусад хүчин зүйлээс шалтгаалах ослын улмаас иргэд амиа алдах тохиолдолд цөөнгүй гарч байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын I багийн нутаг, Эрин хэмээх газарт зургаан настай охин мориноос унаж амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсныг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын IV багийн нутагт дунд оврын автобусанд засвар хийж байсан 32 настай эрэгтэй У төмрөнд даруулж амиа алдсан хэрэг гарсан байна.Бямба гаригт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт оршин суух дөрвөн настай эмэгтэй Э гурван давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан аж. Эдгээр хэргийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































