Энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Их найман орны уулзалт Хойд Ирландад болох
тул төлөөлөгчид бэлтгэлээ хангаж дуусчээ. Энэхүү уулзалтын гол сэдэв нь
Сирийн дайны асуудал байх аж.

Энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Их найман орны уулзалт Хойд Ирландад болох тул төлөөлөгчид бэлтгэлээ хангаж дуусчээ. Энэхүү уулзалтын гол сэдэв нь Сирийн дайны асуудал байх аж. Учир нь Сирийн Засгийн газрыг дэмжигч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзсан юм. Хоёр тал хоёулаа Сирийн сөрөг хүчнийг зэвсгээр хангахаа мэдэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар тохиролцсон нь энэ сэдэв чуулга уулзалтын гол сэдэв болохыг харуулж байгаа гэлээ.
Уулзалтаар мөн Ираны цөмийн хөтөлбөр болон олон улсын эдийн засаг, терроризмтой тэмцэх зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэх юм.
Их найман орны 39 дэх чуулга уулзалтад Канад, Франц, Герман, Итали, Япон, ОХУ, АНУ болон Их Британийн тэргүүд оролцох юм.
Зохион байгуулагчид уулзалтын аюулгүй байдлыг сайтар хангажээ. Чуулган болох ордныг 3 метр өндөр, 6.5 км хашаагаар хүрээлжээ. Мөн 8000 гаруй хамгаалах ажилтанг, томилсон байна.
Д.Идэр