Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино “WikiLeaks” сайтыг
үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн асуудлаар ярилцахаар Их Британид
очжээ.

Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн асуудлаар ярилцахаар Их Британид очжээ. Өчигдөр Жулиан Ассанжтай эх орондоо уулзсан тэрээр өнөөдөр Их Британийн гадаад хэргийн сайд Уильям Хейгтэй уулзахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн наймдугаар сард төрийн нууц материалыг сайтдаа дэлгэсэн Жулиан Ассанжийг Их Британийн эрх баригчид баривчлах шийдвэр гаргасны дараагаас Эквадор улс хоргодуулах болсон юм.
Тус улсын элчин сайдын яаманд амьдарч буй Жулиан Ассанжийг 24 цагийн турш хамгаалалтад байлгадаг бөгөөд хамгаалалтад 3.3 сая фунт стерлинг төлбөр төлсөн байна.
Д.Идэр