Сүүлийн үед хөдөлмөр аюулгүй байдлаа анхаарч ажлаагүйгээс шалтгаалж
хүн бэртэх, улмаар барилга дээрээс янз бүрийн зүйл автомашин дээр унах
зэрэг зөрчлүүд ихээр илэрч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж
байна

Сүүлийн үед хөдөлмөр аюулгүй байдлаа анхаарч ажлаагүйгээс шалтгаалж хүн бэртэх, улмаар барилга дээрээс янз бүрийн зүйл автомашин дээр унах зэрэг зөрчлүүд ихээр илэрч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Тод чоно” ХК-ийн барилга дээрээс 8 ширхэг тулгуур төмөр унаж доор нь явж байсан хоёр автомашиныг сүйтгэжээ. Тодруулбал, “Тоёото”, “Хюндэ” маркийн автомашин дээрээс унаж эд материалын хохирол учруулсан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй аж.
Д.Ундрах /24tsag.mn/