
10.00 цагт ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас аялал жуулчлалын салбарын талаар мэдээлэл хийнэ.
МҮХАҮТанхимд 10.00 цагаас Чех улсын зах зээлд хуванцар болон хөнгөн цагаан цонхны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “PAVLU – Complex” компанийн бизнес уулзалт, танилцуулга болно.
МН мэдээллийн төвд 11.30 цагт Язгуур урлагийн “Домог” хамтлаг Австри улсад болсон олон улсын наадмаас хос алтан цом хүртсэнтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
12.30 цагт Монголын Гиннесийн холбооноос “Гиннесийн амжилт тогтооё” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.