Намуудын мэтгэлцээний дараас санал хураахад шатахууны үнийг 44 хувиар
нэмэх боломжтой гэжээ. Ингэснээр бензиний үнэ 4500-6500 рупи /46-66
цент/, дизель түлшний үнэ 4500-5000 рупи болон нэмэгдэх юм. Төсвийн
дарамтыг бууруулах зорилготой энэхүү шийдвэр нийтийн тээврийн
хэрэгслүүдэд үйлчлэхгүй аж.

Индонезийн Засгийн газар эдийн засгийн асуудлын улмаас бензин болон дизель түлшний үнийг нэмэх шийдвэр гаргасан. Шийдвэрийг эсэргүүцэж өчигдөр олон мянган жагсагчид Төрийн ордныхоо гадаа жагсч, цагдаа нартай мөргөлдсөн билээ. Иймээс Индонезийн Засгийн газар шийдвэрээ эргэн харж, дахин санал хураасан байна.
Намуудын мэтгэлцээний дараас санал хураахад шатахууны үнийг 44 хувиар нэмэх боломжтой гэжээ. Ингэснээр бензиний үнэ 4500-6500 рупи /46-66 цент/, дизель түлшний үнэ 4500-5000 рупи болон нэмэгдэх юм. Төсвийн дарамтыг бууруулах зорилготой энэхүү шийдвэр нийтийн тээврийн хэрэгслүүдэд үйлчлэхгүй аж.
Засгийн газрын мэдээлснээр шатахууны үнийн өсөлтөөс олсон мөнгөөр 15.5 сая нэн ядуу өрхийг дэмжинэ гэжээ. Тиймээс эдийн засгаа аврахын тулд бид нэгдэх хэрэгтэй хэмээн эрх баригчид уриалж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)