Грекийн шүүх өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хаасан олон нийтийн
“ERT” телевизийг нээж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн
шийдвэр гаргажээ.

Грекийн шүүх өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хаасан олон нийтийн “ERT” телевизийг нээж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Хэдий ард түмний хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргасан ч шүүх Ерөнхий сайд Антоним Самарасын төлөвлөгөөг дэмжжээ. Учир нь телевизийн үйл ажиллагааг дахин нээхдээ өмнөхөөсөө бага хэмжээний эфирийн цагтай байх ёстой гэжээ.
Тус улсын Засгийн газар төсвийн дарамтаас мултрахын тулд энэ онд олон мянган ажлын байрыг танана хэмээн мэдээлсэн. “ERT” телевизийг хаах шийдвэр гарснаар 2700 хүн ажилгүй болох байв. Телевизийг хаах шийдвэр гарсны дараа сэтгүүлчид долоо хоногийн турш эсэргүүцэн жагссан юм.
Д.Идэр