Энэтхэгийн Засгийн газар танхимын сэлгээ хийж найман яамыг шинээр нэмж байгуулжээ. Тус улсын Ерөнхийлөгч Пранаб Мукержийн өргөөнд танхимын дөрөв болон дөрвөн дэд сайд тангараг өргөжээ. Зам тээврийн сайдаар Их хурлын дарга Оскар Фернандес, Тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах сайдаар эмэгтэй удирдагч Гирижа Вэйяс тоимлогджээ. Мөн Хөдөлмөрийн сайдаар Сис Рам Ола, Нэхмэлийн үйлдвэрийн сайдаар К.С Рао нар томилогдсон байна.
Сэлгээг хийх шийдвэрийг ерөнхийлөгч хоёр ахмад сайд ажлаас өгөхийг батласнаас нэг хоногийн дараа гаргасан юм. Тус улсын хуулийн дагуу эрх баригч нам 2014 оны сонгууль хүртэл сэлгээ хийх эрхтэй аж.
Д.Идэр

























































