Маргааш БНХАУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид стратегийн хэлэлцээ хийх болсон тухай “BBC” мэдээллээ.

Маргааш БНХАУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид стратегийн хэлэлцээ хийх болсон тухай “BBC” мэдээллээ. Бээжин хотноо болох уулзалтад оролцох Хойд Солонгосын төлөөлөгчдийг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Ким Ге Гван ахлана. Хятадын талыг БНХАУ-ын Гадаад хэргийн тэргүүний орлогч Жан Есүй төлөөлөх аж.
Стратегийн хэлэлцээний үед талууд хоёр талын харилцааны төлөв, Солонгосын хойг дахь байдал, харилцан сонирхол татаж буй бусад асуудлуудыг ярилцах аж.
Хятад болон Хойд Солонгос улсууд нь тогтмол харилцаатай байдаг гэж БНХАУ-ын энэхүү мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Солонгосын хойгийн байдалд Бээжин их анхаарч байгаа гэлээ.
Д.Идэр