Перугийн олон мянган тариаланч тус улсын хойд нутагт алт, зэсийн төсөл
эхлэх гэж буй АНУ-ын “Newmont” корпорацийн үйл ажиллагааг эсэргүүцнэ
жагслаа. Кажамарка хотод болсон эсэргүүцлийн жагсаалд орон нутгийн 5000
орчим оршин суугч оролцсон байна.

Перугийн олон мянган тариаланч тус улсын хойд нутагт алт, зэсийн төсөл эхлэх гэж буй АНУ-ын “Newmont” корпорацийн үйл ажиллагааг эсэргүүцнэ жагслаа. Кажамарка хотод болсон эсэргүүцлийн жагсаалд орон нутгийн 5000 орчим оршин суугч оролцсон байна.
4.8 тэрбум ам.долларын өртөгтэй “Конга” төслийн уршгаар тус нутгийн Эл Перол нуур ширгэж, гол ус татарч, ундны усны гачигдалд орж, байгаль орчин ихээхэн сүйднэ гэж иргэд эсэргүүцэж байгаа юм.
2010 онд Ерөнхийлөгч Алан Гарсиягийн үед Перугийн засгийн газар “Newmont” корпорацитай Конга төслийг байгуулжээ.