Туркийн иргэд түүх агуулсан хуучны талбайгаа хамгаалсныхаа төлөө Засгийн газрынхаа "дайсан" болоод байгаа. Тэгвэл өчигдөр Бразилд 10 мянган хүн оролцсон том хэмжээний жагсаал болсон ч үр дүн нь огт өөр байлаа. Боловсролын системээ сайжруулахыг хүссэн жагсагчид дэлгүүр, барилгын цонх хагалж, сэтгүүлчид рүү дайрч давшилжээ. Гэсэн ч тус улсын Ерөнхийлөгч Дилма Роуссефф талархалтайгаар хүлээн авчээ. Тэрбээр "Манай Засгийн газар өөрчлөлтийн дуу хоолойг сонсож байна. Өвөө нь хүү, ач хүүтэйгээ гээд гэр бүлээрээ улсынхаа далбайг барин жагсаж байгааг харахад үнэхээр сайхан байна. Засгийн газрын бодлогын дүнд 40 мянган хүн дундаж гэсэн давхаргад орж чадсан. Гэсэн ч эрүүл мэнд, боловсролын салбарыг илүү сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Бразил улс сэрж байна" гэжээ.
Баризилд 1992 онд Ерөнхийлөгч Fernando Collor de Mello-г албан тушаал нь буулгахыг шаардаж жагссанаас хойш ийм том хэмжээний жагсаал болж байгаагүй юм. Ийнхүү Ерөнхийлөгч Дилма Роуссефф жагсагчдын шаардлыг талархан хүлээн авснаар жагсаал тайван замаар өндөрлөөд байна.