Пакистаны баруун хойд хэсэгт орших оршуулгын газарт террорист халдлага
гарч бөмбөг дэлбэлснээс 28 хүн амиа алдаж, 27 хүн бэртэж гэмтжээ.

Пакистаны баруун хойд хэсэгт орших оршуулгын газарт террорист халдлага гарч бөмбөг дэлбэлснээс 28 хүн амиа алдаж, 27 хүн бэртэж гэмтжээ. Халдлагаар тус дүүргийн парламентын гишүүн амиа алдсан байна. Гэхдээ түүнийг хөнөөх зорилготой байсан эсэх болон аль нэгэн бүлэглэл үйлдсэн гэх нотолгоо, таамаггүй байна.
Мардан дүүрэгт болсон энэхүү террорист ажиллагаа Ерөнхий сайд Наваз Шариф энэ сард ажлаа авснаас хойшхи хамгийн том халдлага боллоо.
Д.Идэр