Исламын цэргийн бүлэглэлийн босогчид Нигерийн зүүн хойд хэсэгт аймшигт халдлага үйлджээ. Сүүлийн үед сурагчид руу дайрах болсон тэд есөн сурагчийн амийг хөнөөсөн байна.Майдугури дүүргийн захад сурагчид руу гал нээсэн буутай этгээдийг Боко Харам цэргийн бүлэглэлийнх хэмээн үзэж байна. Учир нь тус бүлэглэлээс энэхүү халдлага нь өсвөр үеийнхэн армийнханд туслаж байгаагийн шан энэ юм хэмээн мэдээлжээ.
Хэрэгт холбогдуулан олон зуун хүнийг баривчлаад байна. Өнгөрсөн ням гарагт Боко Харам бүлэглэл Даматуру дүүргийн сурагчид руу гал нээснээр 13 хүн амиа алдсан юм.
Д.Идэр

























































