АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Их найм”-ын уулзалтаас буцан Германы Берлин хотод зочилжээ. Тэрээр айлчлалынхаа эхэнд хотын хамгийн алдартай газруудын нэг болох Бранденбургийн хаалганы өмнө илтгэл тавихаар болсон байна. Ерөнхийлөгчийн илтгэл олон улсын чухал асуудлуудыг хөндөх болно хэмээн таамаглаж байна. Мөн тэрээр Германы канцлер Ангела Меркельтэй уулзах юм.
Барак Обама ерөнхийлөгчийн хувиар анх удаа Берлин хотод айлчилж байгаа юм. Тэрээр 2008 онд сонгуульд нэр дэвших үедээ Берлиний 200 мянган оршин суугчийн өмнө илтгэл тавьж байсан удаатай.
Бранденбург нь Германы арванзургаан холбооны мужийн нэг юм. 1990 оны аравдугаар сарын 3-нд Баруун болон Зүүн Герман нэгдсэнээс хойшхи анхны муж нь Бранденбург болсон ба аравдугаар сарын 14-нд байгуулагдсан аж. Германы зүүн хэсэгт орших тус мужийн нийслэл нь Потсдам хот ба хүрээлэгдэн буй Берлин хот нь улсынхаа нийслэл болдог билээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)