
Өчигдрийн байдлаар Сингапурын агаарын бохирдлын стардартын индекс 155-д хүрчээ. Энэ нь 1997 оноос хойшхи утааны хамгийн их бохирдолд тооцогдож байна. Индекс 100-аас дээш байвал эрүүл мэндэд маш хортой хэмээн үздэг аж. Тиймээс Сингапурын Засгийн газар анхааруулга гаргаж, чухал ажилгүй бол гадуур гарч зугаалахгүй байхыг сануулжээ.
Зарим дүүрэгт барилга байшин харагдахгүй бөгөөд шатсан модны үнэр хамар сэтгэл байгаа аж. Утааг тун удахгүй арилна хэмээн үзэж байна.
Индонезид эдийн засаг суларсны учраас тариаланчдад газар олгох хөтөлбөр явагдаж байна. Тус улсын засгийн газар тарианлангий газрыг цэвэрлэх хамгийн хямд арга бол шатаах хэмээн сонгожээ.
Д.Идэр









