Хойд Ирландад болсон “Их найм” орны хоёр өдрийн чуулган өндөрлөлөө.
Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Сирийн асуудлыг тун удахгүй Женевт
хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хойд Ирландад болсон “Их найм” орны хоёр өдрийн чуулган өндөрлөлөө. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Сирийн асуудлыг тун удахгүй Женевт хэлэлцэхийг дэмжсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон “Төлөөлөгчид Сирийн дайны талаар өөр өөр байр суурьтай байгаа ч Женевийн хэлэлцэний товыг тогтсон гэлээ”. Гэхдээ хугацааг нь зарлаагүй ч гэсэн тун удахгүй гэдгийг мэдээлсэн байна.
ОХУ Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадыг дэмжиж байгаа ч АНУ бол Европийн орнууд босогчдыг дэмжсэн байр суурьтай байгаа юм.
Мөн Их найман орон Сирийн иргэдэд туслах сан байгуулж 1.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
НҮБ-ын мэдээлснээр хоёр жилийн өмнө эхэлсэн Сирийн иргэний дайнд 90 мянга гаруй хүн амь насаа алдаад байна. Мөн 4.25 сая хүн эх орноосоо дүрвэжээ.
Д.Идэр