Иений ханш суларснаар Японы экспорт өнгөрсөн сард ихээр өсч, 2010 оноос
хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь эдийн засгаа сэргээн хөгжүүлэх
амлалтаар гарч ирсэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн төлөвлөгөөнд тустай
явдал болсон байна.

Иений ханш суларснаар Японы экспорт өнгөрсөн сард ихээр өсч, 2010 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь эдийн засгаа сэргээн хөгжүүлэх амлалтаар гарч ирсэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн төлөвлөгөөнд тустай явдал болсон байна.
Японы гадагш тээвэрлэлт өмнөх жилийнхээс 10.1 хувиар өсчээ. Санхүүгийн тайлангаас үзвэл тус улсын экспорт гурав дахь сардаа эрчимтэй өссөөр байна. Японы экспортийн гол зах зээл болох АНУ-д нийлүүлтийн хэмжээ 16.3, Хятадад 8.3 хувиар нэмэгджээ.
Хэдий экспортын хэмжээ нэмэгдсэн ч тус улсын худалдааны тэнцлийн алдагдал 10.4 тэрбум долларт хүрчээ.
Д.Идэр