Дэлхийн эдийн засгийн тэргүүлж буй найман орны тэргүүдийн уулзалт
өчигдөр өндөрлөсөн. Уулзалтын эдийн засгийн гол сэдэв нь татвар,
худалдаа, ил тод байдлын тухай байжээ. Глобаль асуудлуудыг хэлэлцсэн тэд
татвараас зугтах явдалтай тэмцэхээр болсон талаар “BBC” мэдээллээ.

Дэлхийн эдийн засгийн тэргүүлж буй найман орны тэргүүдийн уулзалт өчигдөр өндөрлөсөн. Уулзалтын эдийн засгийн гол сэдэв нь татвар, худалдаа, ил тод байдлын тухай байжээ. Глобаль асуудлуудыг хэлэлцсэн тэд татвараас зугтах явдалтай тэмцэхээр болсон талаар “BBC” мэдээллээ.
Дээрх орнууд сүүлийн үед улс орон дамжин татвараас бултах арга газар авсныг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс татвараас зугтагчид болон мөнгө угаагчдад хатуу бодлого явуулахаар тохиролцжээ. Мөн иргэдийнхээ татварын мэдээлэлд нэвтрэх автомат үйл ажиллагааг улс хоорондоо зөвшөөрөхөөр болсон байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)