Гараа зангидан тэнийлгэж мэндчилэх нь Хойд Солонгосын нийслэлд мода болж эхэлжээ. Энэхүү мэндчилгээг залуу удирдагч Ким Чен Уны төрсөн өдрөөрөө ард түмэндээ бэлэглэсэн номын үр шим хэмээн үзэж байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын найманд буюу төрсөн өдрийнхөө баяраар Адольф Гитлерийн улс төрийн бодлогын дурсамж тэмдэглэл болох "Mein Kampf" номыг иргэддээ тараажээ. Гитлерийн эртний /1925, 1926 онд хэвлэгдсэн/ энэ ном дэлхийд маш цөөхөн үлдсэн аж. Тиймээс тоотой хувиар хэвлэгдэж Хойд Солонгосын ард түмэнд тараагдсан номыг тус улсын дээд албан тушаалын эрх баригчдын нэг нь хадгалж байсан хэмээн таамаглаж байна. Учир нь гадаад хэл дээрх номыг тус улсад хориглодог юм.
"Mein Kampf" номыг тараасан нь залуу удирдагчийг эцэг Ким Чен Ирийн төрсөн өдрөөрөө барууны архи, гоёмсог хувцас зэргийг иргэдэд тараасантай харьцуулбал сайтар сэтгэж буйн шинж гэжээ. Улс төрийн бодлогоор тараасан түүний ном ард түмэнд ч хүрчээ. Герман маягийн шинэ мэндчилгээг илүүд үзэх болсон тэд их дайны дараа Герман улс "Byungjin" хэмээх бодлогын ачаар дахин мандсан шиг эх орон нь ч бас бадарна, Ким Чен Уны цөмийн бодлогоор хөгжинө хэмээн улам итгэх болжээ.
Мөн Ким Чен Ун өөрөө ч Гитлерийн бодлогыг дагаж эхэлжээ. Тэрээр Хойд Солонгост гурван хүүхдийн бодлогыг төрөөс санхүүжүүлж эхэлсэн байна. Хаалттай улсын ард түмэн доод тал нь гурав, дээд тал нь аль болох олон хүүхэдтэй болсноор тус улсын цэрэг армийн хүч эрчимтэй нэмэгдэх юм.
Д.Идэр
www.24tsag.mn

Мода болж буй мэндчилгээ. 2013 оны 3 сарын 23. Пхеньяны төв талбай.
www.24tsag.mn

Мода болж буй мэндчилгээ. 2013 оны 3 сарын 23. Пхеньяны төв талбай.


























































Сэтгэгдэл (7)