
“Фэйсбүүк”-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “Самсунг”-ийн ерөнхийлөгч Ши Йонг Кьюн нар энэ долоо хоногт уулзалджээ. Хоёр компани Фэйсбүүкийн гар утасны хэрэглээнд хамтран ажилласнаар ашиг орлогоо нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Гэхдээ аль аль тал чухам ямар шийдвэр гарсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна.
Фэйсбүүк нь өмнө нь “HTC” холбоо харилцааны компанитай хамтран ажиллах санал тавьсан ч бүтэлгүйтсэн юм.
Д.Идэр