Норвегийн парламент эмэгтэйчүүдийг цэрэгт татахыг хуульчилсан Европийн
болон НАТО-гийн анхны орон боллоо. Парламент өнгөрсөн баасан гарагт
хуулийг батлах эсэх дээр санал хурааж, гишүүдийн дийлэнх олонхи нь
зөвшөөрчээ.

Норвегийн парламент эмэгтэйчүүдийг цэрэгт татахыг хуульчилсан Европийн болон НАТО-гийн анхны орон боллоо. Парламент өнгөрсөн баасан гарагт хуулийг батлах эсэх дээр санал хурааж, гишүүдийн дийлэнх олонхи нь зөвшөөрчээ.
Эрх баригчдын мэдээлснээр тус улсын эмэгтэй цэргүүдийн үүрэг, хариуцлагтай эрчүүдийнхтэй адил байна гэлээ.
Норвеги хүйтэн дайны дараагаас армийн хүчээ багасгасан ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд сайн дураар цэрэгт татагдаж байжээ.
Норвеги нь жендерийн ялгааг тэнцүүлэхийн төлөө эрчимтэй бодлого явуулж байна. Тус улсын захиргааны суудлын 40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж.
Д.Идэр