Хүний наймааны золиосонд охиноо алдсан Ц.Ганзориг өнгөрсөн аравдугаар
сард нас барсан. Тэрээр охиноо хүний наймааны золиосонд алдсан тул
“Хүний наймааг зогсооё” хэмээн өлсгөлөн зарлаж байсан юм.

Хүний наймааны золиосонд охиноо алдсан Ц.Ганзориг өнгөрсөн аравдугаар сард нас барсан билээ. Тэрээр охиноо хүний наймааны золиосонд алдсан тул “Хүний наймааг зогсооё” хэмээн өлсгөлөн зарлаж байсан юм. Гэвч охиныг нь хохироож, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хүмүүст хуулийнхан одоо хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй байгаа билээ. Харин талийгаач Ц.Ганзоригийн эхнэр,хүү, найман сартай жирэмсэн охин гурвыг саатуулж, цагдан хориод байна.
Энэ талаар түүний эхнэр “Лантуун дохио” ТББ-ынханд мэдэгджээ. Одоогоор яг ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй байгаа аж.
Хэргийг сануулбал, Ц.Ганзоригийн охин гурван жилийн өмнө ор сураггүй алга болж, 12 хоног дараа олджээ. Түүнийг Н.Алтанзул гэгч эмэгтэй нөхөр, хүүгийнхээ хамт гэртээ хорьж, биеийг нь үнэлүүлж мөнгө олдог байсан нь олонд илчлэгдсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)