Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад болсон үер, үерээс үүдсэн хөрсний нуралтаар багадаа 138 хүн амь үрэгдсэн хэмээн үзэж байна. Үерээс хүн ардыг аврах ажиллагаанд цэргийн хүчнийхэн дайчлагдаж байна. Тус улсын Ерөнхий сайд Манмохан Сингхын мэдээлснээр өнгөрсөн гурван өдөрт Уттараханд мужид цэргүүд 10 мянга гаруй хүний амийг аварчээ. Хэдий тийм ч энэ дүүрэгт дахин мөн тооны оршин суугч үлдсэн бөгөөд тэдний 100 гаруй нь амиа алджээ. Мөн Химачал Прадеш, Уттар Прадеш мужуудад 22 хүн амиа алджээ. 18 хүн хүн сураггүй болсныг ч мөн амиа алдсан хэмээн тооцож байна.
Аврах ажиллагаанд 5500 цэрэг болон хэдэн зуун аврах ажилтнууд дайчлагдсан байна. Үерт 100 гаруй орон гэр сүйдэж, 20 гаруй гүүр нуржээ.
Д.Идэр

























































