
Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргээр “Ганц худагт” хоригдож буй Баавар өнөөдөр суллагдана. Баавар нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон. Ингэхдээ Бааварын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн хугацааг ял эдэлсэнд тооцож, гурван сарын хугацаанаас хасахаар болсноор ийнхүү ялын хугацаа нь дуусаж байна.
Баавар өнгөрсөн гуравдугаар сард хорих ангийн камер дотор галд өртөн түлэгдэж хоёр сар гаруй эмнэлэгт хэвтсэн билээ.
Сэтгэгдэл (2)