
Дизайнерүүдийг Италийн засгийн газраас татварт төлөх ёстой байсан олон мянган еврог нуун дарагдуулсан хэмээн буруутгасан юм. Тэднийг 1.3 тэрбум ам.долларын татвараас бултсан хэмээн үзэж байна.
Мадонна, Кэйт Мосс, Кайли Миног зэрэг дэлхийн алдартнуудыг байнгын үйлчлүүлэгчээ болгосон загварын “хос” өөрсдийгөө гэм буруугүй хэмээж давж заалджээ.
Италийн эрх баригчид тэднийг татвараас бултаж байна хэмээн сэжиглэж зургаан жилийн өмнөөс мөрдөж эхэлсэн байна. Өчигдөрийн шүүх хурал дээр мэдээлснээр загвар зохион бүтээгчид өөрсдийнхөө брэндийг эзэмшигч “ГаДо” компанийг 2004 онд Люксембург руу нүүлгэсэн байжээ.
Д.Идэр