
Сүхбаатар дүүргийн IX хороо Чингэлтэйн 16 дугаар гудамжинд их бууны цэнэгтэй сум байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад тус хороонд оршин суудаг түүхий эд авдаг У гэх иргэн энэ сарын 15-нд шуудайтай төмөр худалдаж авсан байна. Уг шуудайтай төмөр дотор их бууны цэнэгтэй сум байсныг Зэвсэгт хүчний 084 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь аюулгүй болгожээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)