Өнгөрсөн бямба гарагт Таксим талбайгаас хөөгдсөн Туркын босогчид өчигдөр оройн 21 цагт уулзаж цаашид юу хийх талаар хэлэлцжээ. Тэд уулзалтаа олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглан зохион байгуулжээ.Өнгөрсөн сарын 31-нд эхэлсэн жагсаалаар нийт 883 хүнийг баривчилснаас 71 нь хоригдож, 48 нь ял сонсоод байгаа тухай уулзалт дээр ярьжээ. Мөн есөн хүн сураггүй болсон байна. Гэсэн ч босогчид дараагийн алхмаа хэрхэн тодорхойлсноо мэдээлээгүй байна.
Туркт Ерөнхий сайд Ресеп Тайид Эрдагоныг эсэргүүцсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Жагсагчид Гезе цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд худалдааны төв барих эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн байгаа юм.
Д.Идэр

























































