Өвөрмонголын Бугат хотын Цагдаагийн газрынхан тус хотын таван оршин
суугчийг Монгол Улсын хилийг хууль бусаар даван, хулан агнасан хэргээр
шалгаж байгаа юм байна.

Өвөрмонголын Бугат хотын Цагдаагийн газрынхан Монгол Улсын хилийг хууль бусаар даван, хулан агнасан таван иргэнийг саатуулан шалгаж байгаа юм байна. Тэднийг хууль бусаар хил давсан, дэлхийд нэн ховордсон амьтан агнасан, хулгайгаар ан хийсэн, буу эзэмшсэн хэмээн буруутгажээ. Эдгээр хятад иргэн хилийн төмөр торыг таслан, машинтайгаа хил зөрчин манай улсын нутагт орж ирээд хулан агнажээ. Ямартаа ч эдгээр хүмүүсийн өдгөө саатуулан шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)