
Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлснээр мягмар гаргийн орой эхэлсэн дэлбэрэлтэд нэг хүн амиа алдаж, 33 хүн оршин суугч бэртэж гэмтсэн байна. Мягмар гаргийн орой 19:30 цагт эхний дэлбэрэлт зэвсэг шалгах хэсэгт гарснаас хойш дахин таван удаа дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 15 км-ийн цаана байсан машины цонхнууд хагарч, дохиолол нь дуугарч эхэлсэн байна.
Дэлбэрэлтийн шалтгааныг холбогдох албаны хүмүүс шалгаж байна. Аюулгүй байдлын ажиллагаа алдагсдсанаас болсон байж болзошгүй хэмээн эрх баригчид таамаглаж байна.
Д.Идэр