
Гюла Хорн нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа буюу 1989 онд төмөр хөшгийг нээхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунизмаас хойшхи Унгарын гурав дахь ерөнхий сайд агсан тэрээр тус суудалд 1994-1998 онд сууж байв. Тэрээр Австрийн хилийг нээснээрээ зүүн германчуудыг баруун германд цагаачлах боломж олгож, хоёр Герман нэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн аж.
2007 оны есдүгээр сараас хойш тодоройгүй өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн тэрээр 75 насныхаа төрсөн өдрөөр хамгийн сүүлд олны өмнө гарчээ.
Д.Идэр