зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан: Ардчилал, шударга ёсыг тогтоох үйл явц гүтгэлэгээс болж саарахгүй

2013-6-20
0
ЖИРГЭХ
Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай уулзаж, цаг үеийн асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.




  44907dd4fc2ab775big Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай уулзаж, цаг үеийн асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхтэй нийлж алтны хуурамч лицензийг Солонгосуудад зарж, залилан хийсэн тухай нийтлэл сонгуулийн өмнө Энэтхэгийн нэгэн цахим хуудаст гарсныг Монголд түгээж эхэллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Монголдоо соёлтой, шударга, сайхан сонгууль явуулахын оронд гадны цахим хуудсаар Монгол Улсынхаа нэрийг, Ерөнхийлөгчийнхөө нэрийг гутаасан, огт үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг хараад хэлэх үг ч олдохгүй юм. Монголчуудын хэлдэгээр жудаггүй зан гаргаж байна. Нэрээ нуусан, эх сурвалжгүй, салхинд хийссэн хар мэдээнд Монголчууд автахгүй байх дархлаатай болсон.

- Ийм худал мэдээлэл түгээх нь цаанаа ямар зорилготой юм бол?

-Хэдэн ч таамаг дэвшүүлж болно. Тухайлбал, Монгол руу хандсан гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох, дайжуулах гэсэн гадаадынхны хорлон бусниулах гэсэн үйл ажиллагаа гэж хардаж болно. Хоёрт Ерөнхийлөгчийн, авилгын эсрэг явуулж ирсэн тэмцлийг зогсоох гэсэн, түүнд хорссон хүмүүсийн үйлдэл байж болох талтай. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тангараг өргөсөн цагаасаа хойш авилгатай тэмцэж ирсэн. Түүний санаачилгаар 2010 оны 6 дугаар сараас хойш хайгуулын ганц ч лиценз олгоогүй. Хууль зөрчиж олгосныг нь шүүх цуцалж, төрд буцааж өгч байгаа. Үүнд хорссон хүмүүсийн захиалга  байж болох юм.  Гурав  дахь таамаглал бол Сонгуулийн хар пиар. Энэ нь илүү магадлалтай.

- Таныг Л.Пүрэвсүрэн зөвлөхтэй хамт Солонгост очоод төгрөгөөр бол нэг тэрбум шахам төгрөгтэй тэнцэх воныг бэлнээр авсан гэж бичсэн байсан ?
-Хүмүүсийн хэлээд байгаагаар биднийг үнэхээр Солонгос руу хамтдаа явсан эсэхийг Олон улсын нисэх буудлын шалган нэвтрүүлэх, билетийн касс болон бидний гадаад паспортыг үзээд мэдэж болно шүү дээ. Бид хоёр хамтдаа хэзээ ч Солонгос руу явж байгаагүй юм байна, одоо бодоход. Ингэж ор үндэсгүйгээр гүтгэж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч  бидэнд гишгэсэн мөрөө битгий хэл, гишгэх мөрөө харж яв гэж хэлдэг. Энд бичигдснээр бол тэр их мөнгийг бид өргөж, үүрч даахгүй. Тийм их мөнгийг кинонд гардаг Далайцэрэн шиг улсын аврага, арслан цолтой их сайн бөхчүүд маань л дааж магадгүй юм. Хэрвээ уг нийтлэлд бичсэн шиг чекээр өгсөн бол тэр дор нь, одоо ч  нотлох баримтаар батлаад гаргаад ирнэ шүү дээ. Чекэн дээр өгсөн, авсан хүний аль аль нь гарын үсэг зурдаг гэдгийг бүх хүмүүс мэднэ.  Сонгуулийн уур амьсгал орсон үеэс л Ерөнхийлөгч, түүний багийнханы нэр төрийг сэвтүүлэх гэсэн оролдлого хэд хэд гарсан. Зарим мэдээллийг бүр хуулийн байгууллагаар шалгуулж, ямар ч холбоогүй гэдгийг нь тогтоолгож ч байсан. Сайны хажуугаар саар ч хүмүүс мундахгүй юм даа.

- Энэ бохир мэдээллийн ард яг хэн байгаа бол?

-Нэрээ нуусан, эх сурвалжаа заагаагүй, ийм мэдээлэл бичнэ гэдэг бол хулчгар,  бохирдсон хүний л үйлдэл байх. Яагаад ч юм, хуучин оросын  КГБ-ын школтай хүн шиг санагдаад байгаа юм. Хүйтэн дайны үед Зөвлөлтийнхөн АНУ-ыг ДОХ өвчин тараасан мэт болгохын тулд Энэтхэгийн нэгэн бөглүү тосгоны хэдхэн хүний уншдаг жижиг сонинг ашиглаж байсан тухай ном зохиолд түүх болон орсон байдаг л даа. Үүнийг л санагдуулаад байна. Сонгууль болохоор л хэн нэгнийгээ заавал бохир заваан зүйлд хутгаж  улс төр хийдэг, сонгууль дуусахаар нь андуурчээ гэж уучлал гуйдаг нь зарим хүмүүсийн  ажлын арга барил болжээ гэж ойлгогдохоор байна. Гэвч Монголын ард түмэн хэн юу хийж, хэлж  байгааг харж, үзэж, мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн ардчилал, шударга ёсыг тогтоох үйл явц энэхүү бохир гүтгэлэгээс болж саарахгүй, харин  ч хүмүүс  шударга үнэний талд бат зогсоно  гэж итгэж  байна.

- Одоогоор тэгээд ямар ч сураг ажиг алга уу?
-Сураг ч байна, хов ч ирж байна. Сонгууль болохооор хэн нэгэнд очиж наалдчихаад толгойг нь эргүүлж мөнгө салгаад сурчихсан нэг нөхрийн нэр дуулдаж байна билээ.  Хэрэв наалдсан хүн нь сонгуульд ялагдчихвал ялсан талд нь очоод, таныг ялуулах гэж мөн их зүдэрлээ, тэр мууг хорлохын тулд ямар мундаг хорлон бусниулах ажиллагаа явуулснаа статистик аргаар нотолж явдаг хийтэй нөхөр бий. Захиалагчид хандаж хэлэхэд наадахдаа бага л хууртаарай даа.  
Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    5 цаг 55 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 27 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 28 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 51 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 19 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК