зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аварга ухаан

2013-6-20
0
ЖИРГЭХ

  Бат-эрдэнэТүүнийг монгол хүн бүр “Аварга аа” гэнэ. Хэдийгээр зүлэг ногоон дэвжээн дээр зодог шуудагтай гарахаа болиод удаж буй ч хүмүүс “Аварга аа” л гэх. Их улс төрийн зам мөрийг хөөж, УИХ-д гурвантаа сонгогдож, парламентын танхимд арван жил суучихаад байхад нь ч бас л “Аварга аа” гэнэ.

   Хуульч мэргэжил эзэмшиж, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай болгохын төлөө зүтгэж, өөрчлүүлж, Монголынхоо гол мөрөн, ой тайгыг хамгаалахын төлөө тэмцэж, хэдэн арван хууль санаачлан батлуулчихаад байхад УИХ-ын танхимд гишүүд нь ч “Аварга аа” л гэсээр.
Тэр ч өөрөө хүртэл утасны цаанаас “Би Бат-Эрдэнэ аварга байна аа” гэдэг юм байна лээ. “Манайх хүргэнтэй болж байгаа. Гэтэл өнөөх маань намайг “Аварга аа” гээд байдаг. Тэр хүн хэзээ “Аав аа” гэх юм, бүү мэд” гээд гэрэл цацруулан инээж суух.

Тийм ээ, тэр АВАРГА. Тэр тусмаа нэгэн цаг үеийг эзэгнэнхэн төрсөн Их аварга учраас монголчууд өөрөөр нэрлэх дургүй.
Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш “Тэр бол бөх” гэсэн хар PR өрсөлдөгчийн зүгээс явж эхэлдэг юм байна. Үнэн л дээ, тэр бол бөх хүн. Гэхдээ Монголын түүхэнд төрсөн хамгийн аугаа аварга. Монгол төрийн наадамд нийтдээ 12 удаа түрүүлэхдээ наймд нь завсаргүй манлайлж, Цагаан сарын барилдаанд 13 түрүүлсэн бөх Монголын түүхэнд байхгүй. Бас самбо бөхөөр дэлхийд гурав түрүүлж, сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга цол хүртсэн. Ийм гайхам амжилтыг нь хэн, хэзээ давтахыг мэдэхгүй.
Бөхөө дээдэлдэг ард түмэн нь гайхамшигт их аваргаа ямархан хэмжээнд бишрэн хүндэлдгийг анзаардаггүй хүмүүс баймааргүйсэн. Ард түмний хүндлэл бишрэлд халдвал гэмт хэрэг мэт буруу үйлдэл болдгийг түүх гэрчилдэг. Монгол үндэсний бөх, түүний хамгийн тод үзэгдэл болсон Б.Бат-Эрдэнэ бол Монголын хийморь нь, монголчуудын хойморт оршдог шүтээн нь билээ. Ард олон Бат-Эрдэнэ аварга байтугай сумынхаа зааныг ч “Энэ бол бөх” гэж басамжлан хэлүүлэхээс дургүйцдэг бөлгөө.

Бөх хүн бөхөөрөө төрдөг юм гэнэ лээ. Бөхийг тарьж, ургуулж болдоггүй. Хэрвээ бөх л болж төрөөгүй бол бөх болгож бүтээх гээд нэг их амжилт олохгүй. Түүнчлэн Аварга хүн аваргаараа төрдөг гэж монголчууд хэлэлцдэг. Монгол наадмын дэвжээнд 1024 бөх гарч барилдаад нэг нь л түрүүлдэг, хэдэн мянган бөхөөс ганц хоёрхон нь л аварга болдог нь үүний баталгаа.
Нөгөө талаар Аваргын ухаантай хүн л Аварга болдог гэсэн өөр нэгэн аксиом бий. Хэрвээ хамгийн том биетэй нь Аварга болчихдогсон бол сүрлэг ханхар эрчүүд зөндөө л барилдаж харагддаг. Бас хамгийн их бяр чадалтай нь ч Аварга болоод байж чаддаггүй. Тэгэхээр аварга болох, төрийн наадамд 12 түрүүлэх, аваргаараа үлдэх тусгай аварга ухаан энэ хүнд байна.

Аварга ухаан гэж юу вэ? Аав ээжээс заяасан авьяас билгийг, мөнөөхөн аварга болохоор төрсөн бие махбодийг хөгжүүлэн төлөвшүүлэх чанар байж таарна. Эрдэм номд шамдах, эр бие өслөө гээд эрдэж бардахгүй байх, яллаа гээд хөөрч давхихгүй, ялагдлаа гээд гуньж гутрахгүй, дөлгөөн төвшин ааль араншинг эрхэмлэх учиртай юмсанж. Аав ээж, ахмад буурлын үгийг сонсох, хэнд ч болов ачлан туслах, анд нөхдөө дээдлэх, ард түмнээ түших эрхэм чанар Аварга ухаантай хүнд л байдаг юм байна. Хөдөлмөр зүтгэлийг нэгэн биеийн уураг тэжээл мэт санах, хүч чадлыг гаргах л цагт нь гаргах, оллоо гэж омойтохгүй, давлаа гэж данайхгүй, өрсөлдөгчөө, өрөөл бусдыг надаас дээд нь гэж үнэлэх ухаан Аваргаас л гардаг ажээ.

Энэ мэт чухамхүү Аварга хүнд л байх учиртай Аварга ухааныг өвч бүрэн эзэмшсэн, Аварга ертөнцийг жинхэнэ утгаар нь бүтээсэн хүн бол Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ билээ. Аварга ухаан зөвхөн барилдах, хэн нэгнийг мэх бяраар ааглан давахад зориулагддаггүй аж. Ардынхаа төлөөлөл болж, төрийнхөө жолоог түшсэн арван жилд тэр үнэний тугч, шударга ёсны элч байж чадсан. Тэрбээр “Эх болсон газар шороо, ард түмнийхээ төлөө зүтгэх нь миний үүрэг” гэж үздэг. Монголын газар шороо бүрэн бүтэн, ариун дагшин байж, түүн дээр гишгэж хөлд орсон монгол хүн бүрийн амьдрал тэгш дүүрэн байх ёстой гэдгийг Бат-Эрдэнэ гишүүн улстөрчийн хувиар зорих замынхаа луужин болгосон. Түүний зорилгодоо ямагт үнэнч чанар нь сүүлийн гурван удаагийн парламентад баримталсан байр суурь, үйл ажиллагаанаас ил харагдана.

Үг хэлээр биш, үйл ажлаараа эх орноо, эгэл түмнээ гэх чин сэтгэл Аварга ухааных ажээ. “Амьтны амь таслахгүй, алт эрдэнэс ухахгүй, архи дарс хийхгүй, ажил албаа оромдохгүй, хуулийг гууль болгохгүй, худлыг зөв гэхгүй, ардыг алаг үзэхгүй, ардчиллыг дарангуйлал болгохгүй” хэмээн тэр баримтлах зарчмаа тодорхойлжээ.
Ийм эрс цэх, чигч шулуун зарчим л Монголын төрд дутагдаж байгаа. Дутсаныг нөхөх төрмөл чанар, чадвар Б.Бат-Эрдэнэ хэмээх түмний хүндлэлд багтсан том улстөрч, ард түмний аваргад бүрнээ бийн учир монгол түмэн түүнд итгэл найдвар, ирээдүй маргаашаа даатгаж болох билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • HUVILGAAN---DEEDES (203.194.114.78)
    MONGOL ULS TSAASHDAA NEG NAMTAI HAANT TOR ULSTAI GUREN BOLNO.HAAN TOR ULSIIG ZAHIRAN JOLOODOJ MONGOLIIN HAANT GUREN AGUU OWOG DEEDESIIN ZAASAN ZAMAAR ZAMNAH BOLNO. MONGOLIIN ODOOGIIN TORIIG TSAASHDAA AGUU OWOG DEEDES MAANI JOLOODOH BOLNO. MONGOLCHUUD EZEN BOGD CHINGES HAANII OLGII NUTAG ODOOGIIN HENTII NUTAGIIN HUU BAT-ERDENIIG SONGOVOL MONGOLIIN TOR ULS, MONGOLIIN ARD TUMEN,MONGOLIIN IREEDUI UR HOICH BOLSON HUUHDUUD MIN SAIHAN AMIDARCH TOR ULS MAANI MANDAN HOGJINO GEJ DEED TENGEREES MONGOLCHUUDIIN OWOG DEEDES AILDAJ BAIGAAG ORGON TUMENDEE SONORDUULJ BAINA
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (46.127.212.49)
    Yun avarga uhaan be xe xe.
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.194.114.118)
    Амьдрал баргар байна алийн болгон авилгачин түшмэдүүдэд саналаа өгөх вэ одоо ханалаа Шударга хүндээ шулуухан саналаа өгье
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.194.114.118)
    Уул усаа хайрладаг унаган нутгаа өмөөрдөг өөрийн эрх ашиг эд мөнгөний сонирхлыг хойш тавьж чаддаг хүн улсын тэргүүн болох цаг айсуй Энэ шалгуурт Удвал тэнцэнэ түүнийг дэмжицгээе
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • kkkkkkk (49.0.144.166)
    avarga ard tvmneesee nasaaraa avch amidarsh hvn sh dee odoo yu ogch gyalalgah bol sain boddoo,algaa teniilgej vzeegvi baagii algaa neg udaa teniilgeh bolwuu
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    аварга муу санаа бас аваога бах мэлхий
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.17.99)
    Хөдөөний мал дагасан малууд сонгодог л юм байгаа биз. Хотын бид үгүй ээ.
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.17.99)
    Бусад аваргууд нь дэмжихгүй алаж байнаа харин көөркийг...
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.17.99)
    Сонгогдвол (үгүй л байхгүй юу) аварга ерөнхийлөгч гэх үү ерөнхийлөгч аваргаа гэх үү. Бусад оронд бөх ерөнхийлөгч боллоо гэж би л л ав дуулаагүй юм байна. Бөхийнхөө холбооных бол болноо харин...
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.43.66)
    monch ih doosh n hiijee
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.194.114.154)
    mongoor bichsen yum tsaanaa hudlaa bh yumaa
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    Монголыг дэлхийд эхэлж олон жил дараалан сайнаар таниулсан нь харин аварга байхдаа
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    ерөнхийлөгчийн алба бол элбэгдоржийн өмч биш
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    Аварга л ерөнхийлөгч болох гээд та нар үхэх шахаж байнуу.
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (210.101.131.232)
    тэнэг хүмүүс л Аваргыг сонгох байхдаа. Аварга нь аваргаараа үлдэж, Ерөнхийлөгч нь ерөнхийлөгчөөрөө үлдэг
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • zochin (122.201.18.46)
    DELHII tanihgui iim huniig songochihood yu bodoj suuh ym bee...
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
    • зочин
      Аварга ерөнхийлөгч болбол танай намын хуурамч ардчилал будаа болно доо
      2013 оны 06 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    5 цаг 57 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 30 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 31 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 53 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 21 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК