Их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдсон ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн хэрэг олны анхаарлын төвд байна. Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро таван удаагийн үйлдлээр орсон тул тус улсын хууль хяналтынханыг эл үйлдлийг шалгахад хүргэсэн юм. Тиймээс Б.Даваадоржийг Германы хуулийн дагуу нэн даруй баривчлан саатуулах ёстой боловч түүний дипломат эрх нь уг хэргийг үргэлжүүлэн шалгахад саад болоод байгаа юм.Тэгвэл элчин сайд Б.Даваадорж өчигдөр Монголд ирсэн тухай баттай эх сурвалж мэдээллээ. Түүний 201 мянган еврогийн хэрэгт Монголын талын албаны хүмүүс ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Б.Даваадорж "тавилга худалдаж авч, зөөсөн мөнгө" хэмээн тайлбарласан юм.
Ямартаа ч Германд эрх ямбаа эдлээд хуулийнханд шалгуулаагүй эрхэм эх орондоо иржээ. Түүний 201 мянган еврогийн асуудалд ГХЯ болон бусад албаныхан мэдээлэл өгөхийг Германы тал хүлээж байгаа аж.




















































Сэтгэгдэл (6)