Нийтийн тээврийн тасалбарын үнийг бууруулж чадсан ч Бразилийн жагсагчид
жагссаар байна. Рио Де Жанейро хотод болсон томоохон жагсаалыг дарахын
тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Тус хотод өчигдөр
нийтдээ 300 мянга гаруй хүн жагсаалд оролцсон хэмээн үзэж байна.

Нийтийн тээврийн тасалбарын үнийг бууруулж чадсан ч Бразилийн жагсагчид жагссаар байна. Рио Де Жанейро хотод болсон томоохон жагсаалыг дарахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Тус хотод өчигдөр нийтдээ 300 мянга гаруй хүн жагсаалд оролцсон хэмээн үзэж байна.
Жагсагчид эрх баригчдад хандан олон тооны шаардлага тавьжээ. Тэд “Авлигыг устга”, “Бид ДАШТ-гүйгээр амдарч чадна” хэмээн хашгирч, уриа лоозон бичсэн байна. Мөн 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Засгийн газар олон тэрбум доллар төсөвлөснийг багасгахыг шаардсанаас гадна эрүүл мэнд, боловсролын салбарт олон асуудал буйг шүүмжилжээ.
Бразлийн ерөнхийлөгч эхм замбараагүй байдлын улмаас энэ сарын 23-28-ны өдөр Японд хийх айлчлалаа хойшлуулжээ.
Д.Идэр