Энэтхэгийн хойд хэсгийн нутгаар их хэмжээний бороо орж, газрын хөрс нурснаар нутгийн оршин суугчдад гамшиг учруулаад байна.

Энэтхэгийн хойд хэсгийн нутгаар их хэмжээний бороо орж, газрын хөрс нурснаар нутгийн оршин суугчдад гамшиг учруулаад байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар Уттараханд, Уттар Прадеш нутгуудад орсон бороо нь тус улсын хамгийн хурдацтай борооны улирал болж байна гэлээ.
Одоогийн байдлаар бүс нутгийн 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч цаана нь 60 мянга гаруй хүн үерт гацжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр гамшигт амиа алдагслын тоо 150 давжээ. Орон гэр, гудамж бүү хэл зарим тосгон бүхэлдээ үерт живсэн тохиолдол байгаа аж.
Д.Идэр