“Фэйсбүүк” компани хэрэглэгчиддээ фото зураг шэйрлэдэг “Instagram” app-д видео оруулах боломж олголоо. “Instagram”-ийн гүйцэтгэх захирал Кевин Систромын хэвлэлийн хурал дээр мэдээлснээр тус өгөгдөлд 15 секундын урттай бичлэг хийх боломжтой аж. Сүүлийн үед “Фэйсбүүк” компани хэрэглэгчдэд таашаагдсан шийдвэрүүдийг гаргасаар байна. Твиттерийн адил хаштаг хэрэглэх боломжтой болсноос хэдхэн хоногийн дараа сэтгэгдэл хэсэгт зураг оруулдаг болсон билээ.
“Фэйсбүүк” “Instagram”-ийг өнгөрсөн жил 700 сая ам.доллараар худалдан авсан. Кевин Систромын хэслнээр “Instagram”-ийг сард 130 сая хүн ашиглаж 16 тэрбум зураг шэйрлэдэг байна.
Д.Идэр

























































