Өнгөрсөн мягмар гарагт Австрийн нутагт дуу цахилгаантай хүчтэй бороо орсны улмаас Халлстатт тосгон үерт автжээ. Энэхүү тосгон нь үзэсгэлэнт байдлаараа НҮБ-ын Соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн аж. Үерийн устай хамт бөөрөнхий чулуу урсан ирж соёлын өвийн газрыг улам сүйтгэж байна гэлээ. Альпийн нуурын зэргэлдээ орших тус тосгон нь жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газруудын нэг юм.
Үерт байшин барилгуудын доод давхрууд автаад байна. Тиймээс орон гэрээ үерт сүйдүүлсэн 30 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Д.Идэр



























































