Төв Америкийн хамгийн том орон Никарагуагийн цэргийн нисдэг тэрэг есөн хүнийг далайд живүүлсэн талаар “Ройтерс” мэдээллээ. Нийслэл Манагуагийн баруун хойд хэсгийн нуурт осолдсон есөн хүн бүгд цэрэг эрчүүд байжээ.ОХУ-д үйлдврэлэгдсэн MI-17 нисдэг тэрэг баруун хойд хэсгийн нутагт даалгавар биелүүлчихээд буцах замдаа осолдсон байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цогцсуудыг хайх ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн тус улсын эрх баригчид мэдээллээ.
Д.Идэр

























































