Өмнөд Суданы дэд ерөнхийлөгч ирэх долоо хоногт Суданы нийслэл Хартумд айлчлахаа мэдэгдлээ. Хоёр долоо хоногийн өмнө Өмнөд Суданы газрын тосны хоолойг халдагч этгээдүүд дэлбэлсний улмаас энэхүү айлчлалыг хийхээр болжээ. Энэ нь хоёр Судан заналхийлийн талаар ярилцах дээд түвшний уулзалт байх болно гэв. 2011 онд хил салсан хоёр Суданд энх тайван байдлыг авчрахын тулд Африкын орнуудын холбоо ихэд анхаарч байгаа юм. Газрын тос нь Суданы эдийн засгийн гол хөшүүрэг байсан ч 2011 оны долдугаар сард Өмнөд Судан Суданаас салснаас олборлолтынхоо 75 хувийг алдсан байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)