Палестины шинэ ерөнхий сайд Рами Хамдалла огцрох тухайгаа тун удахгүй ерөнхийлөгч Махмуд Аббаст мэдэгдэнэ хэмээн ерөнхий сайдын албаны эх сурвалж мэдээллээ. Тэрээр ерөнхий сайдын тангаргаа өргөөд хоёр долоо хоносны дараа энэхүү шийдвэрийг гаргаж байна. “Сяньхуа” агентлагийн мэдээлснээр нэрийг нь дурдаагүй зарим намууд түүний эрх мэдэлд халдаж, ажилд нь хөндлөнгөөс оролцох болсонтой холбоотой гэжээ.
Харин түүнийг ерөнхий сайдад томилсон ерөнхийлөгч Махмуд Аббасын албанд ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байгаа гэлээ. Махмуд Аббас энэхүү шийдвэрт дургүй байх бөгөөд магадгүй буцаана хэмээн ажиглагчид таамаглаж байна.

Д.Идэр