Өчигдөр Латвийн нийслэл Рига хот дахь ерөнхийлөгчийн ордонд гал гарсан байна. Ордны ихэнх барилгын дээвэрт нь гал авалцсан байна. Аврах албаныхан галыг яаралтай унтраасны улмаас хүний ам эрсдээгүй гэж. Галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч дотроос гараагүй дээврээс эхэлсэн тул гадны санаатай халдлага байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Холбогдох албаны хүмүүс хэргийг мөрдөж эхэлсэн гэлээ. Ерөнхийлөгчийн албаны ордонг сэргээн засварлаж байгаа тул албыг түр хугацаанд Рига хотын өөр нэгэн түүхийн дурсгалт газар болох “Blackheads House” руу нүүлгээд байна.
Д.Идэр



































































