Өнгөрсөн сард их спортоосоо зодог тайлсан Английн хөлбөмбөгийн алдартан Дэвид Бекхэм өчигдөр Шанхай хотын Тонгжи их сургуульд зочилсон байна. Хайртай хөлбөмбөгчөө харахаар олон мянган хүн тус сургуулийн орчимд цугларчээ. Дэмжигчид олуулаагаас гадна сэтгэл нь их хөдөлсөн байсан тул цагдаагийн хяналтаас гарч үймэлджээ. Үймээний үеэр цугласан олны хөлд таван хүн гэмтэж бэртсэн байна. Тонгжи их сургуулийн уулзалтыг зохион байгуулахад туслахаар томилогдсон дөрвөн ажилтан болон нэг оюутан бэртсэн байжээ. Хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн тул биеийн байдал нь сайн байгаа гэлээ.
Шанхайд Хятадын Супер Лигийн төлөөлөгчөөр зочилсон Дэвид Бекхэм үймээний улмаас үйл ажиллагааг түр хойшлуулжээ.
Д.Идэр






































































Сэтгэгдэл (2)