
Харин С.Ганбаатар гишүүний хувьд яг сонгуулийн санал хураалт авах өдөр буюу 26-ны өглөө Монголд ирэхээр болсон байна. Учир нь түүнийг 26-наас өмнө ирвэл бусад намууд сонгуулийн сурталчилгаанд дайчлах гээд байгаа тул "зугтахаар" шийджээ. С.Ганбаатар гишүүн бие даагч тул аль нэг намын нэр дэвшигчийг дэмжиж, сурталчилгаанд явахгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Түүнийг дэмждэг иргэд МАН, АН, МАХН-ын аль алиных нь дэмжигчид байдаг учраас хэн нэгэн нэр дэвшигчийг онцлохгүй байхыг илүүд үзсэн байна. Тиймд сонгуулийн өдөр хүртэл Женевт байхаар болжээ.
Женевт болж буй Олон улын хөдөлмөрийн чуулга уулзалт нь жил бүрийн 6-р сард болдог бөгөөд С.Ганбаатар гишүүн МҮЭХ-ны хүндэт Ерөнхийлөгчийн үүднээс хуралд оролцож байна. Чуулганы үеэр тэрбээр Оюу толгойн ордтой холбоотой илтгэл тавьжээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)