зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Содной: Таны сонголт эх орныхоо өмнө хүлээх хариуцлага юм

2013-6-21
0
ЖИРГЭХ
Биологийн ухааны доктор/РНD/ Т.Соднойтой ярилцлаа.
соднойБиологийн ухааны доктор/РНD/ Т.Соднойтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртлоо. Та нэр дэвшигчдийн талаар ямар бодолтой явна даа?
-Сонгуульд оролцоход бэлэн болоод байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван хүнийг ард түмэн бүгд танина, мэднэ. Энэ гурван хүний мөрийн хөтөлбөрийг сүүлийн хоёр өдөр дахин дахин уншиж хооронд нь харьцуулан үзлээ. Нэр дэвшсэн хүмүүсийн мөрийн хөтөлбөр бол том баримт бичиг. Гэхдээ Ерөнхийлөгчөөс үүнийг л хийгээсэй гэж хүсэх хүсэлт сонгогч бүрт өөр өөр байдаг зүйл. Би шинэ Ерөнхийлөгчөөс гурван зүйлийг л хүсч байгаа хүн. Энэ гурван зүйл эдний мөрийн хөтөлбөрт хэрхэн тусав гэдэгт анхаарлаа. Тэгээд л хүслийг маань аль илүү зөв тусгасан хүний төлөө санал өгөхөд бэлэн боллоо гэсэн үг.

-Таны хүссэн эхний зүйл юу вэ?
-Хүн, хүний амь насны тухай асуудал. Энэ бол төрийн тэргүүн, ард түмний эцэг болсон улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй хариуцах ёстой асуудал. Өнөөдөр манайд хүн, хүний амь нас дэндүү хөсөр хаягдаж байна. Сүүлийн таван жилд 13.2 мянган хүн авто осол, гэмт хэрэг зэрэг шалтгаанаар амь насаа алдсаныг “Өнөөдөр” сонины саяхны дугаарт бичсэн тодорхой баримт харууллаа. Энэ нь хэдийгээр сонины нийтлэл боловч энэ сониныг би нуруутай сонин гэж үздэг тул энд дурдсан зүйлийг үнэн гэж итгэж байна. Энэ сонины тэргүүн бичлэгийн шагналыг Ерөнхийлөгч нар очиж гардуулдаг. Энэ нь ямар сонин бэ гэдгийг харуулдаг. Одоо хүмүүс “Болгоомжтой яваарай” гэж бие биедээ захидаг. Өглөө гэрээс гарсан хэн нэг нь эсэн мэнд хүрээд ирэхэд “Өө ашгүй чи ирэв үү” гэдэг болж. Энэ бол манайд хүн амьд явах баталгаагүй болсон, хүн бүр үүнд сэтгэл зовж буйн шинж. Ерөөсөө амьдрал ийм байна. Иймд би хүн ардынхаа амь насыг хамгаалах Ерөнхийлөгчийг энэ гурван хүний дундаас хайсан хэрэг.

Нэр дэвшигч Н.Удвал бол эмэгтэй хүн, эмч хүн, эрүүл мэндийн салбарын сайд хүн. Хамгийн сайн санаа тавиа болов уу гэтэл түүний мөрийн хөтөлбөрт хүн, хүний амь насны тухай үг, үсэг ч алга.
Ц.Элбэгдорж дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан хүн. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ: “Бид хүнээ мартчихжээ“ гэснийг бүгд санаж байгаа. Иймд би Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт хүний асуудал яаж туссаныг анхааралтай үзлээ. Гэтэл цохолсон гойд юм ерөөсөө алга. Ерөнхий зүйл бол байна.
Ард нийтээс нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрийн “Ард түмнээ сэтгэл амгалан, тэгш дүүрэн амьдралд хөтлөх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн” гэсэн нэртэй хоёр дахь хэсэгт хүний тухай тодорхой 12 санаа байна. Найман хэсэгтэй мөрийн хөтөлбөрийн нь нэг хэсэг тэр чигээрээ миний хүссэн зүйл байна. Би их баярласан. Энэ 12 санааг задлаад нарийвчлаад хүн арддаа, тэднийхээ амь насыг хамгаалах юм хийх нь гэж ойлгосон доо.

Хүний амь настай холбогдуулан миний эмзэглэдэг бас нэг зүйл бол үр хөндөлт. Л.Түдэв ”Дал” сониндоо “Үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль 1989 онд гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг сая үр хөндөлт хийжээ” гэж улсын статистикийн хорооны мэдээг иш болгон саяхан бичжээ. Бид дэндүү цөөн. Тэгэхээр өөрсдийн үр удмыг бид өөрсдөө ингэж тасалж болохгүй. Яг энэ асуудлаар гурван хүний мөрийн хөтөлбөрт тухайлан тусгаагүй байна. Одоо сонгогдох Ерөнхийлөгч энэ хуулийг өөрчлөөсэй гэж хүсч, хүлээж байна. Монголын төр монгол хүнийхээ үр үндсийг таслах ийм бодлого, ийм хуультай байж яавч болохгүй. .

-Таны хүлээсэн хоёр дах санаа юу вэ?
-Мал, малчин хоёрын тухай асуудал. Би хөдөө нутагт мал, малчны дунд 24 наснаасаа эхлэн 30-аад жил ажилласан хүн. Мал, малчны тухайд хамгийн хэцүү нь ган, зуд, өвчин тахал байдаг. Монголд мал аж ахуй эрсдэлд орохгүй өсч байсан нөхцөлд монголчууд ерөөсөө алзахгүй.

Иймд Ерөнхийлөгч энэ асуудлыг анхаарлынхаа төвд байнга байлгах ёстой гэж боддог. Энэ жил Монголын бүх нутаг гантай, гандуу байна. Зуны дунд сар гарлаа. Наадам, тэгээд л намар болно. Яагаад үүнийг хэлж байна гэвэл Монголын байгаль, цаг уурт 10 орчим жилийн давтамжтай цикл байдаг нь 100 жилийн судалгаагаар илт байгаа зүйл. Энэ жил хэцүүхэн жил болох юм биш биз гэж мэргэжилтний хувьд санаа зовж байна. Ган, зуд болбол мал, малчин хоёрыг хамгаалах боломж хөдөө нутагт алга. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч зөвхөн энэ жилийн тухайд биш улсын Ерөнхийлөгчийн хувьд монголын мал, малчдыг байгалийн эрсдэлд орохгүй байх бодлогыг баримтлах учиртай. Энэ асуудлыг мөнөөх гурвын мөрийн хөтөлбөрт үзлээ. Н.Удвалынхад юу ч алга. Ц.Элбэгдоржид бас тухайлсан юм алга, олсонгүй. Харин Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт “Мал аж ахуй, газар тариаланг аливаа эрсдэлээс хамгаалах, малчид, тариаланчид, ногоочдыг дэмжих бодлого явуулна” гэж байна. Бас л овоо шүү гэж баярлалаа. Олон малчид, баярлаж байгаа байх.

2010 онд монголын нутгийн гуравны хоёрыг хамарсан зуд болоход бид 8,0 сая малаа алдсан, 17000 малчин хотоо бүрэн харлуулсан. Би хүүхэд наснаасаа 80 гартлаа мал, малчин хоёрын амьдралтай холбоотой яваа хүн. 2010 оны зудын өвөл ямаа яг нохой шиг үхсэнийхээ сэгийг зулгааж байгааг ТВ-ээр бүх хүн харсан. Төр ийм эрсдэлээс малаа, малчнаа хамгаалах талаар бодлоготой, аргатай, бололцоотой байх ёстой юм. Б.Бат-Эрдэнийг би энэ талаар юм бодож байгаа хүн байна, юм хийх хүн байна гэж ойлгосон.

-Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс хайсан таны гурав дахь зүйл юу байв, хэнд нь юу байна?
-Ядуурлын тухай. Монгол шиг баян, баялаг нь хэвээрээ, дөнгөж авдраа нээж буй улс одоо дэлхийд байхгүй. Зөвхөн уул уурхай гэхэд эрдэс баялгийн судалгаа хийсэн. 1170 орд, урьдчилсан судалгаа хийсэн 8000 орд байна. Ганцхан Тавантолгойн орд гэхэд 25.4 сая тн зэс, 1025 тн алт, 5144 тн мөнгө, 816 тн молибдентой, нийт эрдсийн нөөц нь 2.7 тэрбум тн гэж байгаа шүү дээ. Бас 40 сая малтай. Ийм баян бөгөөд 3.0 сая хүрэхгүй хүн амтай орон ганц ч гуйлгачингүй, ганц ч ядуу айлгүй байх бүрэн бололцоотой. Манайх ийм бололцоотой дэлхийд ганц хувь орон. Улсын статистикийн газраас нэгдүгээр улиралд гаргасан албан мэдээгээр Монголын хүн амын 30 хувь нь ядуу, 10 хувь нь ядуурах тийшээ орж байгааг мэдээлсэн байна лээ. Энэ ядуурлыг бид 23 жил ярилаа. Энэ хугацаанд нам, намаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байлаа. Гэтэл ядуурал хэвээрээ байгаа төдийгүй нэмэгдэх тийшээ байгааг дээрх баримт харуулж байна. Шинэ Ерөнхийлөгчөөс зөвхөн би биш монголчууд бүгдээрээ хүсч буй асуудал бол үүнийг арилгах явдал. Ийм ховорхон баян орон ядуурлаа яаж шийдэхийг дэлхий харж байна. Ардчиллаар үлгэр болж байгаа гэж ярьж, гадаадынхан ч бас бидний хамарт ингэж ноос чихээд, цаасан малгай өмсүүлээд байна. Ардчиллын хэмжүүр нь ард түмэн ядууралгүй байх асуудал. Гэтэл энэ асуудлын талаар Н.Удвалын мөрийн хөтөлбөрт алга. Ц.Элбэгдоржийнход болохоор яг барьж аваад эцэст нь ингэж шийдэх юм байна гэж хэлэх юм олдохгүй байна.

Харин Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт “Ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны төвшинг дээшлүүлэх замаар нийгмийн дундаж давхрааг өргөжүүлэхийг бодлогоор дэмжинэ”, “Ахмад настныг төрийн ивээлд байлгах бодлогыг үргэлжлүүлэх, хүүхэд нялхсыг төрийн хамгаалалтад байлгах тухай хууль санаачилна” гэж байна. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг үгийг мэддэг хүн болохоор ядуурал гэдэг үгээс цээрлэж, дундаж давхрааг өргөжүүлэх гэдэг санаагаар энэ асуудлыг оруулжээ гэж ойлголоо.

-Хүн бүр тан шиг нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрийг судалдаг сан бол сонголт зөв болно доо. Та тэгээд гурван хүнийхээ хэнийг сонгохоор шийдэв дээ?
-Энэ гурван асуудлыг үндэс болгоод иргэн би Б.Бат-Эрдэнийн төлөө санал өгье гэж бодож байна. Хүмүүс хоорондоо аль намыг дэмжих гэж байна гэж сүрхий ярих юм. Ерөнхийлөгчийг сонгоход намыг биш хүнийг гол болгох учиртай гэж боддог. Намд бол сайн ч юм байдаг, муу ч юм байдаг. Ерөнхийлөгч бол ганцхан хүн. Энэ хүн асар их эрх мэдэлтэй, асар их үүрэг хариуцлагатай хүн. Улс орон, ард түмний хувь заяаг эцсийн эцэст Ерөнхийлөгч хариуцна шүү дээ. Иймд би энэ гурван хүний хувьд их анхааралтай хандаж байна. Б.Бат-Эрдэнийг би манай намаас дэвшсэн юм гэж биш, миний сонирхсон, хүссэн Монголд хэрэгтэй гурван зүйл мөрийн хөтөлбөрт нь байна гэдгээр нь сонгохоор шийдлээ.

-Та одоогийн Ерөнхийлөгчийн тухай юу хэлэх вэ?
-Таван зүйлээр өөрийн бодлоо хэлье.

Нэг. Ерөнхийлөгч ард түмнийхээ амьдрал, хувь заяаг хариуцдаг. Гэтэл ард түмний 30 хувь ядуу аж төрж, 10 хувь нь ядуурч эхэлсэн тухай өмнө хэлсэн. 2000 онд 40 мянган хүн ажилгүй гэж бүртгэгдэж байсан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар 58 мянга болжээ. Манай нийт эдийн засаг бараг хоёр дахин өссөн атал ард түмний байдал ийм байна гэдэг асуудал мөн.

Хоёр. Ерөнхийлөгч улс орондоо хууль дээдлүүлэгч байх ёстой. Гэтэл гэмт хэрэг багассангүй, улам ноцтой болж хүн, хар тамхи наймаалах, шинэ төрлийн хүнд гэмт хэрэг буй болж, эмэгтэйчүүд, хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. Архидан согтуурах явдал ч багассангүй. Энэ оны эхний гурван сард 717 эмэгтэй эрүүлжигджээ. Эдгээр баримт манай нийгэмд сөрөг үзэгдэл улам гүнзгийрч байгааг харуулж байна.

Гурав. Ерөнхийлөгч улс орны аюулгүй байдал, амин чухал асуудлыг хариуцах учиртэй. Манай экспортын 90 хувийг ганц Хятад улс эзэлж байна. Өмсөх хувцас, идэх хоолноос авахуулаад ард түмний амьдрал Хятадаас бараг бүхэлдээ хамаарах боллоо. Бензин шатахуун ганц Оросын Холбооны Улсын хараат байна. Аливаа баялгаа түүхийгээр нь гадагш зөөх явдал улам ихэслээ. Энэ дөрвөн жилд ганц олигтой үйлдвэр бий болсонгүй.

Дөрөв. Монгол орон баялгаараа дэлхийн анхаарал татах болсон энэ үед улс орны гадаад нэр хүнд тэр хэмжээгээр нэмэгдсэнгүй. Энэ дөрвөн жилд Герман улсын Ерөнхий сайдыг эс тооцвол нэг ч том гүрэн, нөлөө бүхий улс оронтой яриа хэлцэл хийсэнгүй. Гадаад харилцаанд Ерөнхийлөгч болгоомжгүй алхам ч хийлээ. Дэлхийн монголчуудыг Монголд ирцгээхийг Их Хурлын индэр дээрээс уриалсан явдал хэрэг дээрээ хоёр их хөршийнхөө хамрыг сөргөсөн явдал юм. Учир нь дэлхийн монголчууд гэдэг бараг бүгдээрээ ОХУ, Хятад орны иргэд. Өөрийн гурван сая хүрэхгүй хүн амаа ажилгүй, ядуу байлгаж байгаа мөртлөө хэд дахин олон сая хүн ирэхийг уриална гэдэг бодлогогүй хэрэг.

Тав. Хүн ам, эдийн засгийн зөв байршил бол маш чухал асуудал. Эдүгээ хүн амын бараг тэн хагас нь нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувийг эзэлдэг ганц Улаанбаатар хотод байршиж, үүний улмаас олон сөрөг асуудал буй болсон төдийгүй хэрэг дээрээ манай 1564,0 км2 нутаг эзэнгүйдэж байна.

Энэ бүгд бол улсын эзэн төрийн тэргүүний засч залруулах учиртай асуудал. Аливаа улс оронд төрийн тэргүүн, улсын эзэнд үл хамаарах асуудал гэж байх учиргүй боловч манай монголын хувьд амин чухал гол гогцоо тавхан асуудлыг аваад үзэхэд байдал ийм байна.
Ийм болохоор би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө олигтой Ерөнхийлөгч байсангүй гэж бодож байна.

-Та сонгогчиддоо хандаж юу хэлмээр байна?
-Энэ удаагийн сонгуулийн хувьд сонгогчид санал тоолох хар хайрцагны талаар хоёр янзын байдалтай байна. МАН, МАХН-ынхан хар машинд санаа зовнин итгэл муутай хандаж байна. Харин АН-ынхан таг дуугүй байна. Нам нь ч, дэмжигч нь ч. Энэ баахан сэжигтэй. “Өнөөдөр” сонинд энэ машиныг Монголоос төдийгүй гаднаас удирдах бололцоотой машин гэж бичжээ. Үүнийг Ази, Европын олон орон, Америк өөрөө хэрэглэж үзжээ. АНУ, Герман, Франц, Өмнөд Солонгос, Энэтхэг гээд 20-иод орон хэрэглэхээ больсон аж. Будилсан, булхайцсан олон баримтыг бичжээ. Би ч итгэл муутай байгаа хүн. Харийн хүнд удирдлага нь байдаг хар хайрцагт биш өөрсөддөө итгээд төрийн сонгуулиа явуулчихаж чадахгүй байна гэдэг гутамшиг л юм даа.

Тийм болохоор сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй, нэр дэвшигчдийн хэн нь хэн билээ, хүний хувьд ямар билээ гэдгийг их сайн бодууштай. Сонгогч бүр сонголтоо нам гэж туйлшралгүй зөв хийж, сонгуулиа зөв явуулахын төлөө санаа тавивал сайн сан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.105.1)
    Харах царай нь улаан коммунист нөхөр юу гэж худлаа мэдээд байна вэ? хө. зүгээр л тэрийг дэмжиж байна гээд л хэлчих ухаан, зориг энэ хүнд алга уу? ичмээр юм.
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    6 цаг 38 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    6 цаг 44 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    7 цаг 6 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    7 цаг 38 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    7 цаг 51 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    8 цаг 5 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 17 мин
  • Зарим нутагт бороо орно
    8 цаг 37 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Өчигдөр 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК