
Оны шилдэг хөлбөмбөгчөөр дөрвөн удаа шалгарсан 25 настай Аргентины алдартанг эцгийнхээ хамтаар Испанийн Засгийн газраас дөрвөн сая еврог татвараас нуусан хэмээн буруутгаж байгаа юм.
Тэднийг “Banco Sabadell”, “Danone”, “Adidas”, “Pepsi-Cola”, “Proctor and Gamble” болон “Kuwait Food Company”-тай зурагаа ашиглуулах гэрээ хийхдээ татвараас бултсан хэмээн үзэж байна. Белиз болон Уругвай дахь компаниараа дамжуулан Мессигийн зургийг ашиглах эрхийг нууцаар худалдсан хэмээн сэжиглэж байгаа юм.
Жилд 16 сая еврогийн цалин авдаг Лионель Месси буруутай нь тогтоогдвол зургаан жилийн ял авч болзошгүй гэлээ.
Д.Идэр