
Тухайлбал, Мандал сумд Хараа голын эрэг дээр 37 настай Э гэгч нь нас барсан байна. Энэ дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн Мандал сумруу очиж хэргийн нөхцөл байдалтай танилцаж байгаа аж.
Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Улаанхад гэх газар 32 настай М нь модонд цохиулж нас барсан байдалтай олджээ. Эл хэргийг шалгахаар Улаанбаатар хотоос цагдаагийн бие бүрэлдэхүүн хөдөлжээ.
Түүнчлэн Мал бордохын задгай гэх газар түр оршин суугч 38 настай эмэгтэй Б, 59 настай эрэгтэй Б нар согтуурсан үедээ тогтоол усанд живж нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/