Өнөөдөр үүрээр Австралийн иргэн согтсоны улмаас долоон настай хүүгээрээ
гэртээ хүргүүлэхээр жолоо бариулж явсан талаар “BBC” мэдээллээ. Хүүг
Австралийн зүүн хойд хэсгийн хот Queensland-ийн Gold Coast зам дээр явж
байхад нь замын цагдаа зогсоожээ.

Өнөөдөр үүрээр Австралийн иргэн согтсоны улмаас долоон настай хүүгээрээ гэртээ хүргүүлэхээр жолоо бариулж явсан талаар “BBC” мэдээллээ. Хүүг Австралийн зүүн хойд хэсгийн хот Queensland-ийн Gold Coast зам дээр явж байхад нь замын цагдаа зогсоожээ.
Үүрийн 03 цагийн орчимд урд талын гэрлээ асаагаагүй машины жолооны ард бяцхан хүү, харин нэгэн эрэгтэй зорчигчийн суудал дээр явахыг хараад зогсоосон хэмээн цагдаа нар мэдээлсэн байна.
41 настай эрэгтэйг техникийн байдал хангаагүй болон согтууруулах ундаа хэрэглэж жолоогоо хүүхдэд шижүүлсэн хэргээр ирэх сарын гуравны өдөр шүүх аж.
Д.Идэр