
Хил залгаа орших Индонезийн ойш шатаасны улмаас Малайз, Сингапурын агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрчээ. Баасан гаргийн 12 цагийн байдлаар Сингапурын агаарын бохирдлын стандарт индекс 401-д хүрсэн нь тус улсын түүхэнд байгаагүйгээр бичигдэж байна. Бохирдлын хэмжээ 300 тохиолдолд маш осолтой хэмээн үздэг тул 400 хүрсэн өнөө үед настай хүмүүс өвчлөх, амьсгал боогдох зэрэг тохиолдол ихээр гарч болзошгүй хэмээн анхааруулж байна.
Харин Малайзад өмнөд хэсгийн 300 гаруй сургуулийг хаасан байна. Индонезид эдийн засаг суларсны учраас тариаланчдад газар олгох хөтөлбөр явагдаж байна. Тус улсын засгийн газар тарианлангий газрыг цэвэрлэх хамгийн хямд арга бол шатаах хэмээн сонгожээ.
Д.Идэр