АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны намтарчилсан
кино “Rodham”-ыг бүтээх ажил эхэлжээ. Хэдийгээр жүжигчин Кэри Маллиган
гол дүрийн саналаас татгалзсан ч түүхэн эмэгтэйн дүрийг бүтээхийн төлөө
Холливүүдийн одод алалдаж байгаа талаар “Dailymail” мэдээлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны намтарчилсан кино “Rodham”-ыг бүтээх ажил эхэлжээ. Хэдийгээр жүжигчин Кэри Маллиган гол дүрийн саналаас татгалзсан ч түүхэн эмэгтэйн дүрийг бүтээхийн төлөө Холливүүдийн одод алалдаж байгаа талаар “Dailymail” мэдээлжээ.
“Rodham”-ийн гол дүрийн төлөө жүжигчин Рийс Видерспүүн, Скарлет Йоханссон, Аманда Сэйприд, Эмма Стоун, Жессинка Частэйн нар өрсөлдөж байна. Найруулагчид ч дээрх жүжигчдийг кинонд тоглоход боломжийн хэмээн үнэлж байгаа аж.
Хилари Клинтоны амьдралыг харуулах уг бүтээлийг зохиолч Ён Ил Ким бичжээ. 2016 онд буюу хатагтай Хилари Клинтоныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших жилд кино дэлгэцнээ гарах юм байна.
Д.Идэр