
Үе үеийн Ерөнхийлөгч нар аваргын тухай юу гэж хэлж байсныг ч уг сэтгүүлээс унших боломжтой. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Аваргын халуун хөлсөнд 14 удаа хүрэх завшаан тохиосон. Тэр сайхан завшааны буянаар төр барих хугацаандаа ганц ч удаа хамрын ханиад хүрч үзээгүй” хэмээн хуучилсан сонирхолтой яриа энд бий. Мөн үндэсний спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн аваргууд аваргын тухай гэж ярьсныг сэтгүүлээс сонирхоорой.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн ялах уу, АН ялах уу? Үүний хариулт эл сэтгүүлд бий. Хээгүй+хийгүй=Хүчтэй Ерөнхийлөгч гэсэн нэр томъёонд хамгийн тохирох хүн хэн болохыг сэтгүүлээс уншиж болно. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн амьдай нарын сонирхолтой, сэтгэл хөдөлгөм агшнууд, гэрэл зургийн цомгыг ч багтаажээ. Биеийн бярыг ухааны бяртай хослуулсан дэлхийд нэр хүндтэй удирдагчид, улстөрчид хэн бэ, Оюутолгойн гэрээний талаар нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ямар бодолтой явдаг талаар “Төр засах аварга ухаан” сэтгүүл буюу http://issuu.com/enkhbat_mg/docs/avarga_ukhaan_ok?e=0/3514810 линкээс бүрэн эхээр нь уншаарай.
Сэтгэгдэл (2)